Австралийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг уушигны хавдрыг илрүүлэх үзлэг үнэгүй боллоо
Уушгины хорт хавдар бол Австралид хамгийн нийтлэг тохиолддог хорт хавдрын тавд ордог ч нас баралтын тоогоор тэргүүлдэг. Энэ нь ихэвчлэн хэтэрхий хожуу үед оношлогддогтой холбоотой. Харин энэ долоо хоногт уушгины хавдрыг эрт илрүүлэх шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.